Олон Улсын Сайн Дурынхны Өдөр 2021

lab-blog

Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ 2021 оны шилдгүүдээ тодруулав

Олон улсын сайн дурынхны өдрөөр энэ жил уламжлал ёсоор Монголд сайн дурын үйлсийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хувь хүн, албан байгууллагыг сонгон шалгаруулж оны шилдэг сайн дурын үйл ажиллагаа, байгууллага, ажилтан, залуу ажилтан, зүтгэлтэн, дэмжигч байгууллага гэсэн зургаан номинациаар 2021 оны шилдгүүдээ шалгарууллаа. Сайн дурынхныг урамшуулах нь тэдний Монгол Улсын хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж сайшаан дэмжиж буй нэг хэлбэр юм.