Сайн үйлсийн өдөр 2022

lab-blog

“БИ САЙН ДУРЫН АЖИЛТАН” зөвлөгөөнд тавигдах илтгэлүүд

2022 оны 4 сарын 2 өдөр РЦНК төвд болох “БИ САЙН ДУРЫН АЖИЛТАН” зөвлөгөөнд тавигдах илтгэл болон илтгэгч нартай танилцана уу.

lab-blog

 “БИ САЙН ДУРЫН АЖИЛТАН” зөвлөгөөн

Дэлхийн Сайн үйлсийн өдрийг тохиолдуулан Сайн дурынхны байгууллагуудын сүлжээнээс түншлэгч байгууллагуудын хамтран “БИ САЙН ДУРЫН АЖИЛТАН” зөвлөгөөнийг 4 сарын 2 өдөр РЦНК төвд зохион байгуулах гэж байна. Энэ зөвлөгөөнд  Өсвөрийн, Залуу, Ахмад болон бусад сайн дурынхан оролцоно. Заавал бүртгэл нь баталгаажсансайн дурынханоролцох эрх үүснэ: https://docs.google.com/.../1FAIpQLSd9abPz69n.../viewform... #GoodDeedsDay #DoingGood2022

lab-blog

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарыг Сайн дурын үйл ажиллагааг дэмжих сар болгон зарлав.

Сайн үйлсийн өдрөөр залуус сайн дурын үйл ажиллагаанд өргөнөөр оролцож, НЭГ БАЙГУУЛЛАГА-НЭГ САЙН ҮЙЛС, НЭГ ЗАЛУУ-НЭГ САНААЧЛАГА уриан дор туршлага хуримтлуулан сайн үйлсэд уриалан ажиллаж байна.

lab-blog

МУЗН: "Байгальд ээлтэй" сайн үйлсийг өрнүүлэхийг уриалав

Монголын улаан загалмай нийгэмлэгээс Сайн үйлсийн өдрийг угтан олон нийтэд хандан "Байгальд ээлтэй" сайн дурын ажлыг хийж, цахим орчинд хуваалцах уриалга гаргав. Хүн бүр сайныг хийж, эерэг хандлага түгээцгээе!  #RCYMongolia #GoodDeedsDay #DoingGood2022

lab-blog

Сайн үйлсийн өдрийн ДЭЛХИЙН ЦАХИМ ЦУГЛАРАЛТ

3 сарын 20-нд Сайн үйлсийн өдрийн ДЭЛХИЙН ЦАХИМ ЦУГЛАРАЛТ-д манай улсын залуус, сайн дурынхан өргөнөөр оролцож, дэлхийн өнцөг бүрийн бүр оролцогчидтой танилцаж, сайн үйлсийн туршлагаас хуваалцаж, сайн үйлсэд нэгдэв.

lab-blog

2022 оны Сайн үйлсийн өдрийн НЭЭЛТ

Сайн дурынхны байгууллагуудын сүлжээнээс 2022 оны Сайн үйлсийн өдрийн аяны НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА болон кампанит ажлын хүрээнд зохион байгуулагдах ажлуудын танилцуулга 2022 оны 3-р сарын 18-ны өдөр болсон бөгөөд аймаг, дүүргийн олон нийтийн 40 гаруй төлөөлөл оролцов.

lab-blog

2022-САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР МОНГОЛД!

Жил бүрийн 4 дүгээр сард дэлхийн олон нийт нийгмийн сайн сайхны төлөө, нийтэд тустай ажил өрнүүлэх зэргээр САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ нь 2017 оноос хойш “Сайн Үйлсийн Өдөр”-ийн Монгол дахь үндэсний зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР 2022 оны 4-р сарын 03-ны өдөр тохиож байна.