Жил бүрийн дөрөвдүгээр сард олон улсын залуус нэгдэн нийгмийн сайн сайхны төлөө, нийтэд тустай ажил өрнүүлэх “Сайн үйлсийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Сайн дурынхны байгууллагуудын сүлжээтэй хамтран дөрөвдүгээр сарыг сайн үйлсийн үйл ажиллагааг дэмжих сар болгон зарласан бөгөөд уг ажлын хүрээнд “Сайн үйлсийн өдөр” арга хэмжээг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр улсын хэмжээнд зохион байгуулж байна. 

Сайн үйлсийн өдрөөр байгууллагын ажилтнууд хүрээлэн буй орчноо сайжруулах, нийтэд тустай ажил зохион байгуулах зэрэг сайн дурын үйлсэд хамруулж, нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг шийдэх болон сайн дурын үзэл санааг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулдгаараа ач холбогдолтой.

Сайн үйлсийн өдрөөр залуус сайн дурын үйл ажиллагаанд өргөнөөр оролцож, НЭГ БАЙГУУЛЛАГА-НЭГ САЙН ҮЙЛС, НЭГ ЗАЛУУ-НЭГ САНААЧЛАГА уриан дор туршлага хуримтлуулан сайн үйлсэд уриалан ажиллаж байна.

#GoodDeedsDay #DoingGood2022