Сайн дурынхан
Ажилласан цаг
Ашиг хүртэгч
К-19-ын онцгой нөхцөл байдалд ажиллаж буй төрийн албан хаагчдад баярлалаа!
2021-04-03
Сайн дурынхан онцгой нөхцөл байдалд ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа хүчний байгууллагын алба хаагчдын дархлааг дэмжиж халуун аарц, чацаргана, жимсээр үйлчилж, талархал илэрхийлэв.
Маск оёж тараах -Баян-Өлгий
2021-03-15
Сайн дурын 10 залуу нэгдэн 450 ширхэг маск оёж, зорилтот бүлгийн 150 иргэн, хүүхэд, залууст тараав.
Шинэ гэр -Сэлэнгэ
2021-03-21
Сэлэнгэ амгийн Сүхбаатар суманд орон гэргүй 70 настай өвгөнд аймгийн Засаг даргаас дэмжлэг болгон өгсөн 5 ханатай гэрийг сайн дурынхан барьж өгөв.
Сэтгэлийн дэмжлэг -Дархан-Уул
2021-03-31
Сайн дурынхан Ковид-19-ын халдвар авч эмчилгээ хийлгэж буй хүүхэд, залууст хөгжлийн үйлчилгээний багцаар сэтгэлийн дэмжлэг үзүүлэв.
1900 амны хаалт - Дархан-уул
Сайн дурынхан 1900 ширхэг амны хаалтыг цар тахлын үед ажиллаж байгаа ажилчдад хандивлав.
Шуурганд өртсөн малчдад туслах аян -Өмнөговь
2021-03-12
Сайн дурынхан шуурганд өртсөн малчдад нэмнээ, хурганы уут зэрэг зүйлсээр туслах аян өрнүүлэв.
Хандивын аян - Өмнөговь
25 байгууллагын 132 сайн дурынхан оролцож 1,750,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
Малчдаа мартах учиргүй -Дундговь
Хандивын арга хэмжээ - Хөвсгөл
2021-04-08
Хатгал тосгон, Цагаан-Уул, Рашаант сумын иргэдийн зохион байгуулсан хандивын 3 арга хэмжээнд 120 залуучуудыг хамруулж, 1 өрх, 7 хүнд 3.935.000 төгрөгний хандив тусламж үзүүлсэн.
Сайн дурынхны сургалт - Баянхонгор
2021-04-12
Онцгой нөхцөлд ажиллах 15 сайн дурын ажилтныг сургав.
1. Ядуурлыг устгах
2. Өлсгөлөнг зогсоох
3. Эрүүл мэндийг дэмжих
4. Чанартай боловсролыг дэмжих
5. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах
6. Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар
7. Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх
8. Зохистой хөдөлмөр, эдийн засгийн өсөлтийг дэмжих
9. Найдвартай дэд бүтэц, хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэрийг хөгжүүлэх, инновацийг хөхиүлэн дэмжих
10. Улс орны дотоодын болон улс хоорондын тэгш бус байдлыг багасгах
11.Хотын тэгш, хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой хөгжлийг дэмжих
12. Хариуцлагатай, тогтвортой хэрэглээ болон үйлдвэрлэлийг дэмжих
13. Уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагавартай тэмцэх арга хэмжээг нэн даруй авах
14. Далай тэнгисийн нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах
15. Хуурай газрын экосистемийг хамгаалах
16. Энх тайван, шударга ёсыг цогцлоох
17. Тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийг сэргээж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг сайжруулах