“Сайн дурынхны дуу хоолой” форум -2021.12.05
2021 оны Олон улсын сайн дурынхны өдрийг тохиолдуулан Сайн дурын байгууллагуудын сүлжээнээс зохион байгуулсан “Сайн дурынхны дуу хоолой” форум нь танхимаар болон цахимаар явсан бөгөөд нийт 278 сайн дурынхны төлөөлөл оролцлоо. Форумд сайн дурын үйл ажиллагааны манлайлагч инфлюнсер залуус, илтгэгчид оролцож сайн дурын үйл ажиллагааны онцлог тал бүрээс танилцуулж сайн дурынхны дунд амьд хэлэлцүүлэг өрнүүлэн идэвхжүүлсэн сайхан арга хэмжээ болов.