Олон Улсын Сайн Дурынхны өдөр 2025

Зарлал

“2025 ОНЫ ШИЛДЭГ САЙН ДУРЫН ҮЙЛСТЭН” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ЗАР

Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ (СДБС)-ээс Монгол улсын хэмжээнд сайн дурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хувь хүн, сайн дурын идэвхтнүүдийг “2025 ОНЫ ШИЛДЭГ САЙН ДУРЫН ҮЙЛСТЭН” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Шалгаруулалт дараах дөрвөн номинациар явагдана:
  1. Шилдэг сайн дурын байгууллага
  2. Шилдэг сайн дурын үйл ажиллагаа
  3. Шилдэг сайн дурын ажилтан
  4. Шилдэг сайн дурын залуу ажилтан

Нэр дэвшигчийн маягт болон холбогдох материалыг бүрдүүлээд 2025.11.24-ний дотор дараах хаягаар ирүүлнэ үү:
Амгалан Айл ТББ (СДБС-ний Зохицуулагч байгууллага)
БЗД, 6-р хороо, Эрхэт оффис, 706 тоот
Утас: 90559055, 88029845
И-мэйл: volunteers.mongolia@gmail.com

Уралдааны Удирдамж Нэр дэвшигчийн маягт