мэдээлэл

2022 оны САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР МОНГОЛД! 

2022-03-31

2022-САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР МОНГОЛД! 2022 GOOD DEEDS DAY IN MONGOLIA!

Жил бүрийн 4 дүгээр сард дэлхийн олон нийт нийгмийн сайн сайхны төлөө, нийтэд тустай ажил өрнүүлэх зэргээр САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ нь 2017 оноос хойш “Сайн Үйлсийн Өдөр”-ийн Монгол дахь үндэсний зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР 2022 оны 4-р сарын 03-ны өдөр тохиож байна. 

2021 онд “САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР”-ийг орон даяар 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулсан бөгөөд нийт 3,310 сайн дурынхан 78 төрлийн төсөл, хөтөлбөр, санаачлан 14,048 хүнийг оролцуулан амжилттай хэрэгжүүлсэн билээ. 

 

Энэ жил СДБС-ээс “САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР”-ийн аяныг 3 сарын 15-аас 4 сарын 3-ыг дуустал өрнүүлж байгаа бөгөөд төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд өөрийн байгууллагын ажилтнуудыг нэг өдөр, нэг цаг ч хамаагүй хүрээлэн буй орчноо сайжруулах, нийтэд ач тустай ажил зохион байгуулах зэрэг сайн үйлсэд хамруулж 2022 оны САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР-ийн дэлхийн хөдөлгөөнд нэгдэцгээнэ үү гэж уриалж байна. 

Холбоо барих: СДБС, volunteers.mongolia@gmail.com, 99164419, 99023823

#GoodDeedsDay #DoingGood2022