Сайн дурын ажил хэрхэн хийх вэ сэдэвт сургалт боллоо

“Сайн Дурынхны Манлайлал” ТББ-ын гүйцэтгэх захирал А.Дэлгэрзаяа Абсолют Элит бүрэн дунд сургуулийн Интеракт клубын гишүүдэд зориулан “Сайн дурын ажил хэрхэн хийх вэ?” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар 43 сурагч хамрагдсан бөгөөд монгол болон гадаад улсад оролцож байсан сайн дурын үйл ажиллагаануудын хувийн туршлагаа сэтгэгдэл болгон хуваалцсан нь сургалтыг илүү халуун дулаан уур амьсгалтай болгож, клубын гишүүдийн сайн дурын ажил хийх хүсэл эрмэлзлэлийг төрүүллээ.