Дэлхийн гэр бүлийн өдрөөр мод тарих сайн дурын ажил хийжээ.
5 дугаар сарын 15-нд болдог дэлхийн гэр бүлийн өдөрт зориулсан мод тарих өдөрлөгийг Сайн Дурынхны Манлайлал ТББ болон Амгалан Айл ТББ хамтран зохион байгуулсан байна.
Гэр бүлдээ цаг гаргаж, байгаль дэлхийд хамгийн ээлтэй сайн дурын үйл ажиллагаа хийсэн энэ өдөрлөгт сайн дурынхан, гэр бүлүүд нарс, агч, шар хуайс, бөөрөлзгөнө, голт бор гэх мэт 83 модыг Дарь Эхэд байдаг халамжийн цэцэрлэгийн хашаанд тарьжээ.
Дэлхийн гэр бүлийн өдрийг Монголд 17 дах жилдээ тэмдэглэж байгаа юм байна.