Сайн үйлсийн өдөр 2020

2007 оноос эхлэн жил бүрийн 4 сард дэлхийн 100 гаруй орны иргэд сайн дураараа нийгмий сайн сайхны төлөө, нийтэд тустай ажил өрнүүлэн САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

“Сайн үйлсийн өдөр”-ийн кампанит аянд иргэдээс гадна төр, төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагууд өөрийн байгууллагын ажилтнуудыг хүрээлэн буй орчноо сайжруулах, нийтэд ач тустай ажил зохион байгуулах зэрэг сайн дурын үйлсэд хамруулж нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг шийдэх болон сайн дурын үзэл санааг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулдагаараа маш том ач холбогдол бүхий эерэг хөдөлгөөн болдог.

Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ нь 2017 оноос эхлэн “Сайн үйлсийн өдөр”-ийн Монгол дахь үндэсний манлайлагч байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд жил бүр САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР-т олон нийтийн өргөнөөр оролцуулан тэмдэглэж байна.